Найрлагандаа олон төрлийн амин дэм, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай чацаргана жимсийг Монголчууд “Хаан Жимс” хэмээн өргөмжилсөн байдаг.
Ямар нэг нэмэлт бодисгүй, чацарганы 100% цэвэр охь, амин дэмийн хүч болсон органик бүтээгдэхүүнийг худалдан авах боломж бүрдлээ. Учир нь Евро стандартын шаардлага бүрэн хангасан ХБНГУ-ын технологи бүхий “Хуба Хаяа” үйлдвэр 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр нээлтээ хийлээ.
Манай компанийн хувьд хэрэглэгчдэд байгалийн цэвэр, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүргэх ажлын хүрээнд хэрэглэгчдийн зан төлвийн цогц судалгааг хийж гүйцэтгэсэндээ таатай байна.
Монголын хөрсөнд ургасан, олон төрлийн витамин агуулсан чацаргана жимсээр эрүүл, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийг цэвэр байгалийн гаралтай чацарганы охь шүүсээр хангахаар ажиллаж буй “Хуба Хаяа” үйлдвэрийн хамт олонд ажлын амжилт хүсье.
- Business IntelligenceБайгууллагын алсын хараа 360° шинжилгээБрэнд хэрэглэгчийн зан төлвийн судалгааШинэ бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгааЗар сурталчилгааны үр өгөөж хэмжих судалгааҮндэсний медиа хэрэглээний судалгаа
- Think Tank
- Сургалт
- Тайлан
- Үйлдвэрлэгчдэд зориулав