“АПУ Трейдинг” ХХК-тай манай компани урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаа Монгол Улсын “Архины зах зээлийн багтаамж”-ийн судалгааг 2009 оны 1 сарын 10-наас эхлэн 2009 оны 2 сарын 20 хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааны онцлог нь Монголд анх удаа архины зах зээлийг Super Premium, Premium, Standard гэсэн ангилалтайгаар судлан гаргасанд оршиж байгаа юм. Мөн 2007 он 12 сард архины зах зээл дээр үүссэн “шок”-ын өмнөх болон дараах үеийн нөхцөл байдлыг судлаж, томоохон компаниудын зах зээлд эзлэх хувь хэмжээ “шок”-ын дараа хэрхэн өөрчлөгдсөнийг тодруулсан.