Монгол улсын ХАА-н бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол улс дахь CHF Олон Улсын Байгууллага Гахайн махан бүтээгдэхүүний салбарыг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийг гахайн махан бүтээгдэхүүний зах зээлийн талаарх үнэн бодит мэдээллээр хангах зорилго бүхий Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хамарсан зах зээлийн суурь судалгааны гүйцэтгэгчээр манай компани сонгогдон амжилттай гүйцэтгэлээ.
Энэхүү судалгаа нь:
• Гахайн мах хэрэглэдэг болон хэрэглэдэггүй өрхийн судалгаа
• Гахайн мах боловсруулдаг үйлдвэрлэгчдийн судалгаа
• Гахайн махаар хоол хийдэг ресторануудын судалгаа
• Гахайн мах борлуулагчдын судалгаа гэсэн 4 бие даасан судалгаанаас бүрдсэн цогц судалгаа болсон нь Монгол улсын гахайн махны зах зээлийн талаар мэдээллийг тал бүрээс нь судалсан иж бүрэн судалгаа болсон юм.