НҮБ, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч “Бичил даатгалын зах зээлийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бөгөөд уг төсөл нь бага орлоготой өрхүүдийг даатгалд хамруулах, улмаар тэдгээр өрхүүд гэнэтийн хүнд нөхцөл байдлаас даатгалын тусламжтайгаар эрсдэл багатай гарах нөхцөл бүрдүүлэх юм. Төсөл ялангуяа хөдөө орон нутгийн даатгалд хамрагдаж чаддаггүй ядуу өрхүүдэд түлхүү анхаарлаа хандуулж байгаа бөгөөд
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс одоогийн суурь нөхцөл байдлыг тодруулах судалгааны ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд уг судалгааны гүйцэтгэгчээр манай баг, хамт олон шалгарлаа.
Энэхүү судалгаа нь ядуу болон нэн ядуу өрхүүдэд ихэвчлэн тулгардаг бэрхшээлүүд, түүнийг даван туулж буй эдийн засгийн арга хэлбэр, даатгалын талаар мэдлэг мэдээлэл, даатгалд хамрагдсан байдал, өрхийн эдийн засагт хандах хандлага зэрэг мэдээллүүдийг агуулсан томоохон судалгаа болж байгаа юм. Энэ нь манай компаний хувьд НҮБ-тэй хамтарч ажиллаж буй 2 дахь том ажил бөгөөд энэхүү судалгаа амжилттай болж, төслийн хэрэгжилтэнд томоохон хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.