Манай компани “ДМД” компанийн захиалгаар Монголын зах зээл дээр борлуулагдаж буй аяллын хувцасны томоохон брэндүүдийн зах зээлийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгаанд Монголын зах зээл зээр борлуулагдаж буй Columbia, The North Face, Dorfman Pacific, Propper, Teva, West Scout гэх мэт дэлхийд танигдсан, нэртэй аяллын хувцасны брэндүүдийг хамруулсан болно.
Судалгааны хүрээнд аяллын хувцасны зах зээлийн эрэлтийн төлөв байдал, Монголын аяллын хувцасны зах зээл дээр борлуулагдаж буй аяллын хувцасны нэртэй брэндүүд, тэдгээрийг борлуулж буй компаниуд болон тэдний зах зээлд эзлэх хувь хэмжээ, борлуулалтын төлөв байдал, бүтээгдэхүүний нэр төрөл, худалдан борлуулж буй борлуулалтын сувгууд зэргийг нарийвчлан судалсан.
Судалгааны дүнгээр Монголын брэндийн аяллын хувцасны зах зээл дээр “Аянчин Аутфиттерс”, “Планет Интернэшнл”, “Номин Трэйдинг”, “Блюбандана”, “Имкомэкс” гэсэн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрээс аяллын хувцас хэрэглэл худалдаалдаг ууган компани болох “Аянчин Аутфиттерс” ХХК уг зах зээлийн дийлэнх буюу 60 орчим хувийг эзэлж байна.
Түүнчлэн “Аянчин Аутфиттерс” ХХК-ийн албан ёсны эрхтэйгээр импортолдог Америкийн Columbia брэндийн бүтээгдэхүүнүүд аяллын гутал, пүүз, хүрэм, цамц өмд зэрэг аяллын хувцасны гол гол нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд зах зээлийн 20 – 37%-ийг эзэлж байна.