Skip links

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ

Share This Post

Хэрэглэгчийн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх зан төлөв газарзүйн байшрлаас хамаараад ялгаатай байдаг. Тухайлбал, хөдөө орон нутагт уламжлалт буюу өрхийн аргаар бэлтгэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байхад Улаанбаатар хотын хэрэглэгчид үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүн хэрэглэх хандлага эрчимтэй нэмэгдэж байна.

Манай компани сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний зан төлвийг ШИНГЭН СҮҮ, ТАРАГ, ЙОГУРТ, ЗАЙРМАГ, ААРУУЛ, ААРЦ, ЦӨЦГИЙ, ЦӨЦГИЙН ТОС зэрэг 8 бүтээгдэхүүний хүрээнд хийлээ. Судалгааны хамрах хүрээний хувьд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээс гадна 5 аймгийг хамруулав. Хэрэглэгчийн зан төлвийг судлахаас гадна бүтээгдэхүүний категори тус бүрээр БРЭНДИЙН өрсөлдөх чадварийн шинжилгээ, зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн цаашдын хэрэглээний өөрчлөлт, үйлдвэрлэлийн 3 жилийн прогноз зэргийг нарийвчлан судаллаа.

Хэдийгээр үйлдвэрийн аргаар бэлтгэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ олон улсын түвшинтэй харьцуулахад асар бага байгаа хэдий ч бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэгчдийн тоо өсөхийн хэрээр хэрэглээ ч мөн дагаад өсч байна. Мөн тус зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсч байна. Та энэ зах зээлд хэрхэн манлайлах вэ? Таны шинээр гаргасан бүтээгдэхүүн хэрэглэгчдэд таалагдах болов уу?

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ