2011 оны 7 сарын 29-ны Балжинням тохиосон сайн өдөр манай компани БЗД, 3-р хороо, Сансар 12-р хороололд байрлалтай өөрийн шинэ оффисын байрандаа нүүж орлоо.
Манай оффисын байр судалгаа, шинжилгээний үйл ажиллагаанд зориулсан зохион байгуулалттай, сүүлийн үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон нь манай компаний хувьд төдийгүй Монгол улсын судалгаа, шинжилгээний байгууллагуудын цаашдын хөгжилд түлхэц өгөхүйц үйл явдал болсон гэж итгэж байна.
Бид ЭЗОМАР /ESOMAR/-ын ёс зүйн стандартыг мөрдөх үүрэгтэй гишүүн байгууллагын хувьд судалгааны мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах гэх зэрэг бүхий л үе шатандаа тодорхой стандартуудыг баримталдаг. Үүнтэй холбоотойгоор бид судалгааны стандартад нийцсэн бичлэгийн камер, дуу хураагуур бүхий фокус бүлгийн ярилцлагын өрөө, фокус ярилцлагын үеэр захиалагч болон хөндлөнгийн ажиглагчид ажиглалт хийхэд зориулсан ажиглалтын өрөө, мэдээлэл оруулах дата операторуудын өрөө, харилцагчдын шаардлагын дагуу судалгаатай холбогдох материалуудыг хадгалах архивын өрөө гэх зэргээр оффисоо зохион байгуулж, тоноглосон нь захиалагч та бүхний хүсэл, хэрэгцээнд бүрэн нийцнэ гэдэгт итгэж байна.