Skip links

MMCG компани нүүрснээс хий гаргаж авах төслийн зах зээлийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ

Share This Post

Манай компани Монгол улсын хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг Энержи Ресорс компаний захиалгаар нүүрснээс хийн түлш гаргаж авах төслийн зах зээлийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Судалгааны хүрээнд УБ хотын төвийн 6 дүүргийн гэр хороололын түүхий нүүрс түлдэг айл өрхүүдийн түлш, зуухны төрөл, үнэ, материал, түлш хэрэглэдэг дадал зуршил, түлшинд зарцуулдаг зардал, сууцны төрөл, хэрэглэсэн материал, зах зээл дээр зарагдаж байгаа түлш, зуухны төрөл, үнэ ханш хотын агаарын бохирдолтой тэмцэж байгаа төсөл хөтөлбөрүүд, Монгол улсын түлш, эрчим хүчний салбарын чадавхи, эдийн засгийн орчин зэргийг нарийвчлан судалсан. Судалгааны дүнгээр Улаанбаатар хотын нийт өрхийн 61,2 хувийг гэр хорооллын өрх эзэлж байгаа бөгөөд энэ нь 167196 өрх байгаа ажээ. Эдгээр өрхийг сууцны хэлбэрээр нь ангилж үзвэл, 55,2 хувь нь хувийн жижиг байшинд, 43,1 хувь нь Монгол гэрт, 1,3 хувь нь хувийн тохилог орон сууцанд амьдардаг байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 90 гаруй хувь нь гэр хорооллын айлуудын түүхий нүүрс түлдгээс үүсэлтэй юм. Айлууд түүхий нүүрсийг эрчим хүчний хэмнэлт багатай, жижиг зууханд түлж, зуухан дээрээ хоол ундаа хийж, дулаацдаг.
Гэр хороололын нэг өрх жилд дунджаар 5 тонн түүхий нүүрс, 4,3 куб/м мод хэрэглэдэг байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ олон улсын стандартаас 2-10 дахин их байна

Эм-Си-Эс Компаний санал болгож байгаа энэ төсөл түлш, зуухны асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа нь талархууштай явдал юм.
Энэ судалгаагаар дамжуулан MMCG компани гамшгийн түвшинд ирсэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүр арилгахад хувь нэмрээ оруулж байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ