Дижитал хэрэглээ нэмэгдэж байгаа үед банк, санхүүгийн байгууллага бүр өөр өөрийн дижитал шийдлүүдийг хөгжүүлсээр байна. Цар тахлын нөхцөл байдал нь хэрэглэгчдийн дижитал банкны хэрэглээг улам нэмэгдүүлж байна.
Энэ удаа системийн 5 банкны нэгтэй нь хамтран дижитал банкны аппликэйшны уриа үгийн тестийн судалгааг гүйцэтгэлээ. Фокус бүлгийн ярилцлагын аргаар урьдчилсан бэлтгэсэн банкны апп-ын 3 уриа үгийг тестэлж, таалагдсан болон таалагдаагүй шалтгаан, эдгээр уриа үгний сөрөг утга, ойлгомжтой байдал зэргийг банкны харилцагч нараар үнэлүүлж, хэрхэн сайжруулах саналыг боловсрууллаа.