Банкны салбарт тухайн брэнд хэр хүчтэй хоногшсон, зах зээлд хэр нэвтэрсэн нь чухал байдаг ба брэндийн танигдсан байдал нь маркетингийн гүйцэтгэлийн хамгийн чухал хэмжүүр байдаг. Тухайн брэнд хэрэглэгч нарт хэр хоногшсон байдлаас шалтгаалж тухайн брэндийн борлуулалт хэр байх нь хамаардаг.
Банкны брэндийн өрсөлдөх чадварыг хэмжин, тухайн банк зах зээлд хэр зэрэг танигдсан, харилцагчдын хэрэглээнд хэр тохирч байгаа эсэх, хэрэглэгчдийн банкаар үйлчлүүлэхдээ чухалчилж буй зүйлс, тухайн банкны бүрдүүлсэн имиж зэргийг тодорхойлон цаашид авах арга хэмжээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг олон нийттэй харилцах ажлуудын чиглэлийг тодорхойллоо.