Бид сүүлийн 5 жилийн хугацаанд банкны секторын зах зээлийн судалгааг хийж ирсэн билээ. Энэ удаад бид банкны салбарын брэндийн цогц судалгааг хийж гүйцэтгэлээ.
Уг судалгаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 500 орчим, 5 аймгийн 600 орчим банкаар үйлчлүүлдэг харилцагчдийн зан төлөв, сегмент болон банкны талаарх харилцагчдын ойлголт, брэндүүдийн өрсөлдөх чадварын үнэлгээг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны үр дүнгээс сонирхуулахад, хэрэглэгчдийн банкны салбарт өгөх үнэлгээ жил ирэх тусам буурч байна. Энэхүү үнэлгээг өгөх болсон гол шалтгааныг иргэд банкны салбарын үйлчилгээ, картын шимтгэл хураамж өндөр, зээлийн хүү өндөр, данснаас мөнгө алга болдог, найдваргүй гэж үзсэнтэй холбоотой байна.
Мөн цахим банкны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь хэрэглэгчдийн цагийг хэмнэх, аюулгүй, түргэн шуурхай байдлаараа давуу талтай болж байна гэж хэрэглэгчид үзжээ.