Уул уурхайгаас гадна дотоодын барилгын материал үйлдвэрлэлийг хөгжүүлж буй Монголын Алт МАК компанийн нэр хүнд, олон нийтийн санаа бодлыг судалгааг гүйцэтгэлээ.
Монголын Алт МАК компанийн талаар иргэд олон нийтийн хандлага, үзэл бодол, сэтгэгдлийг хэмжин тухайн цаг хугацаанд болсон үйл явдлууд хэрхэн нэр хүндэд нөлөөлж байгаа, цаашид авах арга хэмжээ, нэр хүндийг өсгөх чиглэлийг тодорхойлон ажиллалаа.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд болон хөрөнгө оруулалтын ажлуудыг үнэлэн цаашид хийх ажлуудын чиглэлийг тодорхойллоо.