Skip links

Хуваарилалтын болон борлуулалтын суваг

Монгол Улс болон бусад улс орнуудын хуваарилалтын болон борлуулалтын сувгийн талаарх мэдээллийг энэ хэсгээс аваарай.
Монгол Улс
Хятад улс
Солонгос улс

Та бүхэн бусад зах зээлийн хувьд хуваарилалтын буюу борлуулалтын сувгаа төлөвлөхдөө АНУ-ын Худалдааны департментын Олон улсын худалдааны газрын цахим хуудасны Экспортын шийдэл (Export Solutions) цэсийн Экспортлогчдод зориулсан хэрэглүүрүүд (Exporter tools) хэсгийн Улс орнуудын худалдааны заавар (Country Commercial Guide – CCG ) холбоос дээр дарж, тухайн улс орныг сонгож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Экспортын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах дараах аргууд байдаг: 
  • Шууд экспорт.
  • Дистрибьютер, салбар, төлөөлөгчийн газраар дамжуулан худалдаалах.
  • Гадаадад хамтарсан үйлдвэр байгуулах.
  • Гэрээгээр үйлдвэрлүүлэх.
  • Лиценз болон франчайз.

Япон улс

Япон улсын хуваарилалтын сувгууд сүүлийн хорин жилийн хугацаанд ихээхэн нэгдмэл байдалд орж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хуваарилалтын суваг нь хоорондоо ихээхэн ялгаатай.
Орон зайн хязгаарлагдмал байдал, хотын хүн амын нягтралаас шалтгаалан жижиг дэлгүүрүүд борлуулалтын гол цэг хэвээр байна. Үүнээс шалтгаалан жижиглэн худалдаачид зөвхөн цөөн тоогоор татан авалтаа хийдэг ба бөөний худалдаачид бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр богино давтамжтай хүргэх шаардлагатай болдог.
Япон соёлд нүүр тулж бизнес хийх, харилцаандаа үнэнч, хариуцлагатай байхыг илүүд үздэг. Энэхүү үр ашиг багатай хуваарилалтын системийн зардал нь бүтээгдэхүүний хэрэглэгчдэд очих эцсийн үнийг нэмэгдүүлдэг. Хотын захын томоохон жижиглэнгийн худалдааны төвүүд, онлайн худалдааны өсөлтөд энэ загвар сөргөөр нөлөөлдөг.
Японы одоогийн хуваарилалтын суваг, борлуулалтын систем ‘keiretsu – 系列’ (холбоотой нийлүүлэгчид) системтэй холбоотой хэвээр байна. Банк, худалдааны компаниудыг нэгтгэсэн эдгээр томоохон бизнесийн бүлэглэлүүд Японы худалдааны хэлэлцээрт гүн оролцоотой байдаг. Энэхүү keiretsu систем ихээхэн суларч байгаа хэдий ч эдгээр корпорацууд тухайн салбарын үйлдвэрлэлээс хуваарилалтын суваг хүртэлх бүхий л үе шатыг хамрах бизнесийн санал тавьдаг. Эдийн засгийн хэмжээ, одоогийн харилцаа холбоо, хэрэглэгчдийн үнэнч байдлаас шалтгаалсан тэдний давуу тал нь тэдний харилцагчдад илүү хялбар, үр дүнтэй байдлыг бий болгодог бөгөөд жижиг компаниудын хувьд нүсэр том өрсөлдөгч болдог. Эдгээр компаниудын хяналтад байдаг хуваарилалтын сувгууд нь Японд шинээр экспорт хийх гэж байгаа компаниудад хязгаарлагч хүчин зүйл болдог.
Японы логистикийн болон хуваарилалтын гол төвлөрсөн цэгүүд нь Токио, Ёкохама, Кобе, Осака, Фукуока дахь гол боомтууд байдаг.
Агент болон дистрибютор ашиглах: Олонх компанийн хувьд Японд шууд компани байгуулах Японы зах зээлд нэвтрэх хамгийн шилдэг арга болдог. Гэхдээ олонх жижиг дунд компаниудын хувьд илүү бодитой эхний алхам нь агент болон дистрибютор ашиглах явдал юм. Төлөөлөгчийг сонгох, гэрээний нөхцөлийг тохиролцоход ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай.
Компаниуд Японы боломжит агентуудтай шууд утсаар холбогдох (cold call) аргыг ашиглах нь тохиромжгүй. Японы ихэнх бизнесменүүд маш сайн танилцсан, нүүр тулж уулзсан, ихэвчлэн итгэлтэй зуучлагчаар дамжуулж холбогдсон хүнтэй бизнес хийхийг илүүд үздэг. Ийм танилцуулгыг хийх тохиромжтой гуравдагч тал гэдэгт Японы бусад компаниуд, Японд амжилттай бизнес хийж байгаа тухайн улсын (Монголын) компаниуд, банкнууд, худалдааны нийгэмлэг, танхим, Японы Гадаад Худалдааны Байгууллага (JETRO), Япон дахь тухайн улсын (Монголын) төлөөлөгчийн газрууд ордог.
Аливаа улсын адилаар тухайн улсын (Монголын) компаниуд хамтрагчаа сонгохын өмнө өргөн хүрээтэй зохих шалгалт (due diligence)-ыг хийх хэрэгтэй. Хэлэлцээрийн нийтлэг асуудлууд нь тухайн улсын (Монголын) бараа бүтээгдэхүүнийг бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад борлуулах, дэмжих, Японы бүтээгдэхүүнтэй шууд өрсөлдөх, зах зээлд таниулахад хангалттай анхаарал хандуулах эсэхийг нягтлах хэрэгтэй.
Японы дистрибюторууд ихэвчлэн тодорхой газар нутаг, салбарыг хамардаг. Импортлогчид бүхий л улсын хэмжээнд ихэвчлэн нэг агентыг сонгодог. Заримдаа эксклюсив гэрээ байгуулахад Японы агентуудаар борлуулалтыг өргөжүүлэхэд хүчтэй хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог. Гэхдээ хэрэв холбогдох зах зээлийг хөгжүүлэх Японы агентуудын чадавх, хүсэл эрмэлзэл эргэлзээтэй байвал эксклюсив гэрээ байгуулах нөхцөл болдоггүй.
Агентын гэрээгээр нийлүүлэгчид агент хэрэглэгчдэд борлуулсан дүнгээр нэхэмжлэхээ илгээдэг (“back-to-back”). Түүний дараа агентын гэрээнд заасан хувиар борлуулалтын хувийг агентад төлдөг. Дистрибюторын гэрээгээр нийлүүлэгч дистрибюторт барааг худалдаж, эцсийн хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, хэдэн хувиар нэмж зарах нь дистрибюторын эрх мэдлийн асуудал байдаг. Борлуулалтын хувь нь бүтээгдэхүүн, гэрээний нөхцөлөөс шалтгаалан өөр өөр байдаг. Ерөнхийдөө борлуулалтын хувь “нэг удаагийн” (тогтмол бус) гүйлгээнд 10-20%, тогтмол, байнгын бизнес гүйлгээний хувьд 5-10% байдаг. Овор ихтэй түүхий эд материал (тухайлбал, төмрийн хүдэр, нүүрс)-ын хувьд харьцангуй доогуур 1-3% орчим байдаг. Бүтээгдэхүүний нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан анагаах ухаан, лаборатори, шинжлэх ухааны шинжилгээний тоног төхөөрөмжийн хувьд борлуулалтын хувь ихэнхдээ өндөр, 20% болон түүнээс дээш байдаг.
Агентын эсвэл дистрибюторын гэрээ зурагдаж, тухайн улсын (Монголын) бүтээгдэхүүн Японы зах зээлд баттай байршсанаар тухайн улсын (Монголын) компани дистрибюторын борлуулалт, маркетингийн үйл ажиллагаа, тухайн улс дахь (Монгол дахь) төв оффистойгоо харилцахад дэмжлэг үзүүлэх төлөөлөгчийн газраа байгуулахыг хүсэж болно.

Салбараа нээх: Салбар компаниа нээхэд харьцангуй хялбар. Дэлхийн банкны Бизнес эрхлэлтийн хялбар байдлын тайлан (World Bank’s Ease of Doing Business report)-д дурдсанаар аж ахуйн нэгж байгуулахад ойролцоогоор 11 өдөр зарцуулагддаг бөгөөд компанийн тамга, бүртгэлийн хураамжаас гадна хөрөнгө оруулалтын дүнгийн 0.7% (эсвэл 60,000 иен болон түүнээс дээш)-тай тэнцэх хэмжээний зардал шаардлагатай болдог. Салбар, төлөөлөгчийн газраа нээх бусад хувилбар байж болох бөгөөд аль алиных нь хувьд хялбар, зардал багатай. Гэхдээ эрхлэх үйл ажиллагааны хувьд зарим хязгаарлалт тавигдах талтай. ‘Хамтын’ оффис (ө.х, хувийн эсвэл хагас хувийн оффисын талбай, нэмэх нь нарийн бичгийн болон мэдээллийн технологийн ажилтны үйлчилгээ) Японы гол хотуудад ажиллах компаниудын хувьд мөн нэг сонголт байж болно.
Японд салбараа нээхээсээ өмнө тухайн улсын (Монголын) компаниуд Японы Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яам (METI)  Япон дахь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрүүдтэй танилцаж болно. Эдгээр хөтөлбөрт Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк (Japan Bank for International Cooperation) болон Японы Хөгжлийн Банк (Development Bank of Japan)-ны зээл багтдаг. Зах зээлд нэвтрэх түвшний бизнесийг дэмжих хөтөлбөрүүдийг Японы Гадаад Худалдааны Байгууллага (JETRO)  болон зарим хот, мужийн засаг захиргаанаас хэрэгжүүлдэг.

Франчайзинг (Franchising): АНУ-ын франчайзинг 1970-аад оны эхнээс Японы франчайзингийн салбарын хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж ирсэн. Японы хэрэглэгчид АНУ-ын франчайзинг концепцийг ерөнхийдөө тааламжтай хүлээж авдаг хэдий ч амжилттай ажиллахын тулд бүтээгдэхүүн үйлчилгээгээ Япон дах орон нутгийн хүсэл, хүлээлтэд нийцүүлэх шаардлагатай болдог. Монгол Улсын франчайзинг бизнес бусад улс оронд хөгжих, нэвтрэх боломж бололцоо харьцангуй бага хэдий ч энэ хэлбэрийн талаарх бодолцож үзэх хэрэгтэй. Японы зах зээлд нэвтрэх франчайзингийн хэд хэдэн хэлбэр байж болно. Тухайлбал, мастер франчайз эзэмшигчтэй гэрээ байгуулах, нэрийн дэлгүүр, үйлчилгээний төвтэй мастер франчайз байдлаар бүхэлд нь эзэмшдэг салбараа байгуулах, хамтарсан түншлэл байгуулах зэрэг байж болно.
Япон дах зөв түншээ олоход цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагатай болно. Мастер франчайз эзэмших эрхэд болон Японд тодорхой зах зээл, хүчтэй өсөлтийн боломж байхгүй бизнест хөрөнгө оруулалт хийхэд бэлэн компанийг олох хүндрэлтэй. Тиймээс Японд франчайз бизнес нээх бодолтой компаниудын хувьд тасралтгүй зах зээлийн судалгаа, урт хугацааны хүчин чармайлт шаардлагатай.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийн Японы Франчайзын Холбоо (Japan Franchise Association )-ны цахим хуудаснаас авна уу.

Шууд маркетинг: Японы шууд маркетингд мэйл захиалга, теле маркетинг, телевизийн болон интернэтийн шууд худалдаа ордог. Шууд Худалдааны Нийгэмлэгүүдийн Дэлхийн холбоо (World Federation of Direct Selling Associations (WFDSA )-ны мэдээллээр Япон улс 2019 оны байдлаар 15.6 тэрбум ам.долларын дүнтэй, АНУ, Хятад, Солонгос, Германы дараа ордог, дэлхийн шууд худалдааны зах зээлийн 5 дахь том зах зээл юм. Хамгийн том барааны бүлэг нь гоо сайхан, хувийн арчилгааны бүтээгдэхүүн (39%), эрүүл мэндийн бүтээгдэхүүн (24%), гэр ахуйн бүтээгдэхүүн (19%) байдаг. Япон дахь шууд худалдааны борлуулалт 2016 оноос хойш бага зэрэг буурч байгаа хэдий ч уг салбарт 2.9 сая төлөөлөгч ажиллаж байгаагийн 87%-аас дээш хувь эмэгтэйчүүд байдаг. Японы Шууд Маркетингийн Холбоо (Japan Direct Marketing Association)-ны мэдээллээр хэрэглэгчид бүтээгдэхүүний мэдээллийг авах хамгийн нийтлэг арга нь компьютер дахь интернэтээр, түүний дараа хөдөлгөөнт хэрэгсэл дэх интернэтээр болон хэвлэмэл катологиор дамжуулан мэдээллийг хүргэдэг байна. Ялангуяа залуучууд хөдөлгөөнт хэрэгслээр бүтээгдэхүүний мэдээллийг авахдаа сурамгай байдаг. Японы шууд маркетингийнхан хэрэглэгчид хүрэхдээ суурин компьютер болон хөдөлгөөнт хэрэгсэлд хоёуланд нь тохирсон цахим хуудаснуудыг ашигладаг.
Хэдийгээр онлайн худалдаа хурдацтай нэмэгдэж байгаа ч каталог худалдаа Японд нийтлэг хэвээрээ байна. Мөн онлайн худалдааны сайт ажиллуулдаг Японы голлох каталог худалдааны брэндүүд Belluna, Senshukai-Belle Maison, Dinos-Cecile, Nissen, Scroll, Cataloghouse-Tsuhan Seikatsu зэрэг байдаг.

Хамтын хөрөнгө оруулалт (Joint venture)/лиценз эзэмших (Licensing): Япон улсад энэ төрлийн үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахын тулд JETRO -гийн цахим хуудас руу зочлох эсвэл туршлагатай, нэр хүндтэй хуулийн болон татварын зөвлөхтэй зөвлөлдөх хэрэгтэй. Лицензийн гэрээнд зохиогчийн эрх, ноу-хау, патент, үйлчилгээний тэмдэг, худалдааны тэмдэг, худалдааны нууц зэрэг асуудлыг тусгаж болно.

Буухиа хүргэлтийн үйлчилгээ: Японы шуудангийн систем үндэсний хэмжээнд 24,000 орчим шуудангийн салбартай, үйлчилгээ, хүртээмжийн хувьд дэлхийн хамгийн шилдэг үйлчилгээнд тогтмол эрэмбэлэгдэж ирсэн. Японы нягтралтай байдлаас шалтгаалан ихэнх дотоодын илгээмж 1-2 өдрийн дотор хүргэгддэг. Тухайн өдөрт нь хүргэх тусгай буухиа хүргэлтийн үйлчилгээний үнэ 800 иенээс эхэлдэг бөгөөд Японы 5 том хотод энэ төрлийн үйлчилгээ байдаг. Японы шуудангийн үйлчилгээг ашиглан олон улсын илгээмжийн шуудангийн үйлчилгээний төлбөрийг овор хэмжээ, жин, зай зэрэгт үндэслэн тогтоодог бөгөөд 1400 орчим иенээс эхэлдэг.

Барааны тэмдэг

Барааны тэмдэг (trademark) нь иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийлэл юм.
Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль
3.1.1. “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг;
4.1. Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.
Оюуны өмчийн газар 2021 онд 4,642 барааны тэмдгийн мэдүүлэг хүлээн авсан нь 2020 онтой харьцуулахад 452 мэдүүлгээр буюу 10.8%-аар өсжээ. 2021 онд 3,308 барааны тэмдэгт эрхийн хамгаалалтын гэрчилгээ олгосон нь өмнөх оныхоос 720 барааны тэмдгээр буюу 17.9%-аар буурчээ. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар барааны тэмдгийн гэрчилгээ 10 жил хүчинтэй байдаг бөгөөд 2021 оны байдлаар 51,784 барааны тэмдгийн гэрчилгээ хүчинтэй байна. Хүчинтэй барааны тэмдгийн тоо сүүлийн гурван жилийн хугацаанд жил дараалан 1.9%-5.9%-аар нэмэгджээ.
Барааны тэмдгийн мэдүүлэг, эрхийн хамгаалалт олгосон болон хүчинтэй байгаа барааны тэмдгийн тоо
2018
2019
2020
2021
Барааны тэмдгийн мэдүүлгийн нийт тоо
4,374
4,603
4,190
4,642
Дотоодын мэдүүлэг
1,431
1,581
1,663
2,222
Гадаадын мэдүүлэг
576
619
529
502
Мадридын хэлэлцээр болон Протоколын дагуу мэдүүлсэн олон улсын мэдүүлэг
2,367
2,403
1,998
1,918
Эрхийн хамгаалалт олгосон барааны тэмдгийн нийт тоо
3,505
3,927
4,028
3,308
Хүчинтэй байгаа барааны тэмдэг
45,696
47,983
50,809
51,784

Эх үүсвэр: Оюуны өмчийн газар (https://www.ipom.gov.mn/mn.php?page=53)

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын “Дэлхийн оюуны өмчийн үзүүлэлтүүд-2021” (https://www.wipo.int/publications/en/) тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 168 оюуны өмчийн байгууллагаар дамжуулан 2020 онд 17.2 сая барааны тэмдгийн 13.4 сая мэдүүлэг хүлээн авсан нь 2019 оноос барааны тэмдгийн тоо 13.7%-аар, мэдүүлгийн тоо 16.5%-аар нэмэгджээ. Дэлхийн хэмжээнд 2020 оны байдлаар 64.4 сая барааны тэмдгийн гэрчилгээ хүчинтэй байжээ. Нийт хүлээн авсан барааны тэмдгийн мэдүүлгийн тоогоор Хятад, АНУ, Япон, Иран, Европын холбоо зэрэг улс, бүсийн оюун өмчийн байгууллагууд тэргүүлж байна.
Нэг сая (1,000,000) хүнд ногдох барааны тэмдгийн мэдүүлгийн тоогоор Хятад улс тэргүүлж байгаа бөгөөд уг үзүүлэлт тус улсын хувьд 2019 онд 5,425 байжээ. Энэ үзүүлэлт Англид 2,619, Сингапурт 1,950, АНУ-д 1,402, Арменид 1,323, Бразилд 1,037, Энэтхэгт 236 байжээ. Монгол Улсын хувьд 2019 оны байдлаар 1,000,000 хүнд ногдох барааны тэмдгийн тэмдгийн тоо 1,191 байжээ.

Бүтээгдэхүүний загвар

Тухайн улс орны үйлдвэрлэл, дизайны хөгжил, иргэдийн бүтээлч байдлын түвшнийг илэрхийлэх үзүүлэлт нь тухайн улсад болон олон улсад гаргасан бүтээгдэхүүний загвар (industrial design)-ын мэдүүлэг, тэдгээрт олгосон патентын тоо байж болно.
Оюуны өмчийн тухай хууль
5.1. Оюуны өмчийн дараах эрхийг хамгаална:
5.1.1. зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх;
5.1.2. аж үйлдвэрийн өмчийн эрх.
7.1. Аж үйлдвэрийн өмчийн эрхэд дараах зүйл хамаарна:
7.1.1. шинэ бүтээл;
7.1.2. ашигтай загвар;
7.1.3. бүтээгдэхүүний загвар;
7.1.4. барааны тэмдэг;
7.1.5. газар зүйн заалт.
7.3. Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохих журмын дагуу энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан зүйлийг бүртгэж патент, 7.1.4, 7.1.5-д заасан зүйлийг бүртгэж гэрчилгээ тус тус олгоно.
Патентын тухай хууль
3.1.2. “бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг;
3.1.4. “патент” гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг;
3.1.6. “зохиогч” гэж оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиосон хувь хүнийг;
Оюуны өмчийн газар (ОӨГ) 2021 онд 361 бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авсан нь 2020 онтой харьцуулахад 72 мэдүүлгээр буюу 24.6%-аар өсжээ. 2021 онд 221 бүтээгдэхүүний загварын патент олгосон нь өмнөх оныхоос 4 патентаар буюу 1.8%-аар буурчээ. Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар бүтээгдэхүүний загварын патент 10 жил хүчинтэй байдаг бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар 2,786 бүтээгдэхүүний загварын патент хүчинтэй байна.
Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг, олгосон патент болон хүчинтэй байгаа патентын тоо
2018
2019
2020
2021
Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг – бүгд
269
300
293
365
Дотоодын мэдүүлэг
140
180
167
249
Гадаадын мэдүүлэг
38
3
4
3
Гаагийн хэлэлцээрийн дагуу мэдүүлсэн олон улсын мэдүүлэг
91
117
122
113
Олгосон бүтээгдэхүүний загварын патент – бүгд
271
215
225
221
Дотоодын мэдүүлэг
143
95
102
104
Гадаадын мэдүүлэг
40
3
1
4
Гаагийн хэлэлцээрийн дагуу мэдүүлсэн олон улсын мэдүүлэг
88
117
122
113
Хүчинтэй байгаа бүтээгдэхүүний загварын патент
3,742
3,279
2,643
2,786
Эх үүсвэр: Оюуны өмчийн газар (https://www.ipom.gov.mn/mn.php?page=53)
Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын “Дэлхийн оюуны өмчийн үзүүлэлтүүд-2021” (https://www.wipo.int/publications/en/) тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 154 оюуны өмчийн байгууллагаар дамжуулан 2020 онд 1.4 сая бүтээгдэхүүний загварын 1.1 сая мэдүүлэг хүлээн авсан нь 2019 оноос бүтээгдэхүүний загварын тоо 2%-аар, мэдүүлгийн тоо 5.6%-аар нэмэгджээ. Нийт бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн тоогоор Хятад, Европын холбоо, БНСУ, АНУ, Турк зэрэг улсууд тэргүүлж байна.
Нэг сая (1,000,000) хүнд ногдох бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн тоогоор БНСУ тэргүүлж байгаа бөгөөд уг үзүүлэлт тус улсын хувьд 2019 онд 1,187 байжээ. Энэ үзүүлэлт Украйнд 105, АНУ-д 70, ОХУ-д 31, Бразилд 20, Энэтхэгт 7 байжээ. Монгол Улсын хувьд 2019 байдлаар 1,000,000 хүнд ногдох бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн тоо 91 байжээ.
Нэг сая (1,000,000) хүнд ногдох бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн тоо, 2019 оны байдлаар
Эх үүсвэр: “World Intellectual Property Indicators 2020”, WIPO.

Олон улсын худалдааны төв (International Trade Center)-ийн Худалдаа зураглал (Trade Map)-ын мэдээллийн сан, аналитик хэрэглүүрүүд:

Орчин үед экспортын зах зээлийн боломжийг ОУХТ-ийн Trade map дата баазад тулгуурлан боловсруулах болсон. Ийм төрлийн судалгааг хийхэд гол төлөв Харьцангуй давуу талыг тодорхойлох индекс буюу экспорт/импортын RCI (Revealed comparative advantage indices) -ийг ашигладаг.

Гадаад худалдааны талаарх мэдээллийг хайхад олон улсын худалдаа, гаалийн статистикт ашигладаг ангилал, код, тухайлбал Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС буюу Harmonized System) талаарх мэдлэгтэй байх шаардлагатай. (https://intracen.org/ )
(https://www.trademap.org/Index.aspx)

Тухайн улсын болон хот, орон нутгийн засаг захиргааны статистикийн байгууллагаас гаргасан статистик мэдээлэл, эмхэтгэл, судалгааны тайлан:

Хятад улсын статистик мэдээллийг Хятадын Үндэсний Статистикийн Газар (National Bureau of Statistics of China)-ын цахим хуудаснаас авах боломжтой. Цахим хуудасны Data гэсэн цэсээс Annual Data буюу Жил бүрийн статистик мэдээлэл хэсэг дээр дарж жилийн статистикийн мэдээлэл (China Statistical Yearbook)-ийг онлайнаар харах боломжтой. Мэдээллийг нийт Хятад Улс болон сонирхож буй бүс нутаг мужаар нь (Өвөр Монгол, Хэбэй, Шанси гэх мэт), хотуудаар нь (Хөх хот, Үрүмчи, Баотоу, Харбин гэх мэт) болон салбараар болон сэдэвчилсэн байдлаар (үнийн мэдээлэл, жижиглэн худалдааны болон хүнсний үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлтүүд гэх мэт) хүснэгт, тоо мэдээллийг авч ашиглаарай.
http://www.stats.gov.cn/english/Statisticaldata/AnnualData/

Оросын холбооны улс (ОХУ)-ын статистик мэдээллийг Холбооны статистикийн алба (Федеральная служба государственной статистики – Росстат)-ны https://rosstat.gov.ru/statistic цахим хуудаснаас жилийн статистикийн эмхэтгэл (статистический ежегодник), бүс нутгийн нийгэм-эдийн засгийн үзүүлэлтүүд зэрэг эмхэтгэл, мэдээллийг авч болнов

Солонгос улсын хувьд Монголын Статистик мэдээллийн нэгдсэн сан (http://1212.mn/) -тай адил Korean Statistical Information Service (KOSIS – https://kosis.kr/eng/) цахим хуудсаар статистик мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг.

Япон улсын хувьд Японы статистикийн товчоо (Statistics Bureau of Japan)-ноос эрхлэн гаргадаг статистикийн мэдээллийг тус байгууллагын цахим хуудаснаас авах боломжтой. https://www.stat.go.jp/english/

Тухайн улсын салбарын яам, агентлаг, төрөлжсөн судалгааны институт, мэргэжлийн холбоодын салбарын тайлан мэдээлэл, статистик мэдээллийн сан:

Солонгосын олон улсын худалдааны нийгэмлэг (Korea International Trade Association – KITA)-ийн цахим хуудасны Статистик цэсээс Солонгос улс аль улсаас ямар төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авдаг талаарх мэдээллийг авч болох юм. Гадаад худалдааны талаарх мэдээллийг хайхад олон улсын худалдаа, гаалийн статистикт ашигладаг ангилал, код, тухайлбал Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС буюу Harmonized System) талаарх мэдлэгтэй байх шаардлагатай.
http://kita.org/

Монгол Улсын экспортын голлох орнууд болох ОХУ, Солонгос, Хятад, Япон зэрэг улсын хувьд өөрсдөө үйлдвэрлэгч, экспортлогч улс орнууд учраас салбарын яам, төрийн байгууллагууд нь дотоодын үйлдвэрлэл, худалдаа, хэрэглэгчийн зах зээлийн талаарх тайлан, мэдээллийг төдийлөн гаргадаггүй. Харин гадаад худалдаа, экспорт жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг дэмжих чиглэлээр ажилладаг төрийн байгууллага, агентлагууд, институт зэргийн мэдээлэл судалгааг авч ашиглах нь илүү үр дүнтэй байх талтай. Экспортод бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж байгаа Монголын үйлдвэрлэгчдийн хувьд эдгээр байгууллагуудтай холбоо тогтоож, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх, цаашлаад тухайн улс, бүс нутгийн үйлдвэрлэгч, худалдаачидтай хамтран ажиллах, тухайн бүс нутгийн зах зээлийн талаарх мэдээлэл, судалгаа авах зэрэг боломж нээгдэнэ. Тухайлбал, Оросын Экспортын Төв (Russian Export Center)-өөр дамжуулан Буриадын БНУ-ын бизнес эрхлэгчидтэй холбогдох боломжтой.
https://www.exportcenter.ru/en/

Зах зээлийн талаарх судалгааны тайлан, мэдээлэл гаргаж борлуулдаг судалгаа, зөвлөх үйлчилгээний агентлагуудын зах зээлийн судалгааны тайлан мэдээлэл, мэдээллийн сан:

Ихэнхдээ энэ төрлийн зах зээлийн судалгааны тайлан мэдээлэл, мэдээллийн сан нь ашиглахад төлбөр төлөх шаардлагатай болдог. Эдгээр төрлийн тайлан мэдээлэл нь илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийг өгөх боломжтой. Эдгээр агентлагууд ихэнх тохиолдолд ерөнхий статистик мэдээлэл, өмнөх хугацааны судалгааны мэдээллийг шууд харах, ашиглах боломжтой байдлаар нийтэлж, илүү дэлгэрэнгүй тайлан мэдээлэл, шинэчилсэн тоо мэдээлэл авахыг хүсвэл дэлгэрэнгүй тайлан, мэдээллийг санг ашиглах эрх нь төлбөртэй байдаг. Хэрэв та ерөнхий статистик мэдээлэл, өмнөх хугацааны судалгааны мэдээлэл хангалттай гэж үзвэл шууд авч ашиглаж болно. Хэрэв та илүү нухацтай үзэж, тэр хэмжээний мөнгийг төлөх боломжтой байгаа бол тайлан, мэдээллийг худалдан авч ашиглаж мөн болно.
Энэ төрлийн агентлагууд нь маркетингийн судалгааны салбарын нэг гол хэсэг болоод байна. Судалгааны салбарын дэлхийн мэргэжлийн холбоо ЭЗОМАР (ESOMAR) байгууллагаас 2022 онд гаргасан Дэлхийн маркетингийн судалгааны зах зээлийн 2021 оны тайланд дурдсанаар энэ төрлийн үйл ажиллагаа (Reporting)-ны орлого 2020 онд 24.9 тэрбум ам.долларт хүрсэн нь нийт маркетингийн судалгааны салбарын нийт орлогын 27.7%-ийг эзэлж байжээ.
“Reporting” гэдэг нь тоо мэдээллийг холбогдох эх үүсвэрээс олж авч шалгаж баталгаажуулан анализ хийж (хоёрдогч тоо мэдээллийн анализ хийж), дараа нь захиалагч болон хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа юм. Хүргэх хэлбэр нь тайлан, мэдээллийг онлайнаар хэрэглэгчдэд худалдах, төлбөртэй ашиглуулах, танилцуулах семинар зохион байгуулах, судалгаа мэдээлэлд үндэслэн бизнесийн зөвлөгөө өгөх зэрэг хэлбэртэй байж болно. Үндсэн бизнес нь анхдагч тоо мэдээлэл цуглуулах биш гэхдээ дүгнэлт зөвлөмж гаргаж өгдөг Gartner, Forrester, Mintel, IHS Markit, Euromonitor, Deloitte, McKinsey & Co., PwC гэх зэрэг компаниуд энд багтдаг.
“Global Market Research 2021: An ESOMAR Industry Report in cooperation with BDO Accountants & Advisors” ESOMAR, 2022 “ESOMAR’s Global Top 50 Insights Companies 2022: Presenting the leaders of the industry” ESOMAR, July 2022

IHS Markit компанийн хувьд автомашин, олон улсын худалдаа, уул уурхай, санхүүгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарын 1500 гаруй мэдээллийн сан (Data Lake), 350 гаруй судалгаа шинжилгээний тайлан мэдээлэл зөвлөмж (Industry Cases), 5000 судлаач, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөх үйлчилгээг санал болгодог.
https://ihsmarkit.com/

IBIS World-ийн хувьд 1000 гаруй салбарыг хамардаг бөгөөд Ази, Номхон далайн бүсээс зөвхөн Хятад, Австрали, Шинэ Зеланд улсын зах зээлийн мэдээллийг гаргадаг. Мэдээж мэдээллийн сан, тайланг татаж авах, ашиглахад төлбөртэй хэдий ч ерөнхий мэдээлэл, үндсэн статистик мэдээллийг үнэ төлбөргүй шууд авч ашиглах боломжтой. IBIS World-ийн салбарын тайланг холбогдох мэдээллээ оруулаад үнэгүй татаж авч үзэж болох бөгөөд уг тайланд, салбарын зах зээлийн хэмжээ, чиг хандлага, салбарын гол тоглогчид, SWOT шинжилгээ гэх зэрэг таны цаашдын бизнес төлөвлөгөө, стратеги боловсруулахад чухал хэрэгтэй мэдээллийг өгөх болно. Улс, овог нэр, мэйл хаяг зэрэг цөөхөн хэдхэн мэдээллээ оруулаад үнэгүй тайланг татаж аваад үзчих хэрэгтэй. Таны яг хүссэн мэдээлэл агуулагдаагүй байж болох хэдий ч санаа авах олон зүйлийг эндээс олж авна гэж найдаж байна.
https://www.ibisworld.com/

Economic Intelligence Unit-ийн мэдээлэл тайлан нь хэт ерөнхий байх талтай. Гэхдээ тухайн зах зээлд нэвтрэхэд анхаарах асуудал зөвлөмжийг тухайн орны салбарын экспертүүд өгсөн байдгаараа давуу талтай. Country Analysis хэсэгт 190 гаруй улсын эдийн засгийн боломж, эрсдэлийн талаарх мэдээллийг агуулсан аналитик тайлан байдаг.
https://www.eiu.com/

Бидний хэрэгцээнд Statista-гийн мэдээлэл судалгаа илүү тохирох талтай. Statista-гийн платформоос тухайн нэг улс орны зах зээл, тухайн төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн талаарх статистик мэдээлэл, сэдэвчилсэн судалгааны тайланг харах боломжтой. 150 гаруй улс, 170 салбарын тайлан, статистик мэдээллийг агуулсан байдаг.
https://www.statista.com/

Үндэсний статистикийн хорооны албан ёсны Статистик мэдээллийн нэгдсэн сан

Монголын зах зээлийн мэдээллийг авах бусад эх сурвалжууд

Тун удахгүй …

ТУН УДАХГҮЙ

COMING SOON