Оросын холбооны улс (ОХУ)-ын статистик мэдээллийг Холбооны статистикийн алба (Федеральная служба государственной статистики – Росстат)-ны https://rosstat.gov.ru/statistic цахим хуудаснаас жилийн статистикийн эмхэтгэл (статистический ежегодник), бүс нутгийн нийгэм-эдийн засгийн үзүүлэлтүүд зэрэг эмхэтгэл, мэдээллийг авч болнов
Хуваарилалтын болон борлуулалтын суваг
Menu
Монгол Улс болон бусад улс орнуудын хуваарилалтын болон борлуулалтын сувгийн талаарх мэдээллийг энэ хэсгээс аваарай.
Та бүхэн бусад зах зээлийн хувьд хуваарилалтын буюу борлуулалтын сувгаа төлөвлөхдөө АНУ-ын Худалдааны департментын Олон улсын худалдааны газрын цахим хуудасны Экспортын шийдэл (Export Solutions) цэсийн Экспортлогчдод зориулсан хэрэглүүрүүд (Exporter tools) хэсгийн Улс орнуудын худалдааны заавар (Country Commercial Guide – CCG ) холбоос дээр дарж, тухайн улс орныг сонгож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Экспортын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах дараах аргууд байдаг:
- Шууд экспорт.
- Дистрибьютер, салбар, төлөөлөгчийн газраар дамжуулан худалдаалах.
- Гадаадад хамтарсан үйлдвэр байгуулах.
- Гэрээгээр үйлдвэрлүүлэх.
- Лиценз болон франчайз.