Нууцлаг худалдан авалтын тандалт судалгаа нь нууц худалдан авагчийг ашиглан биечлэн, утсаар эсвэл онлайнаар үйлчлүүлэгчийн туршлага, ажилчдын гүйцэтгэл болон компанийн үйлчилгээний чанарыг үнэлэхийн тулд жинхэнэ үйлчлүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг зах зээлийн судалгааны нэг төрөл юм.
Энэ удаад бид барилгын салбарын борлуулалтын ажилчдын борлуулалт хийх ажлын процессыг стандартжуулах, гарсан стандартын хэрэгжилтийг үнэлэх, дагаж мөрдөх шийдэл, зөвлөмжийг боловсруулан бүрэн хэмжээний ажлыг хийж гүйцэтгэлээ.
Судалгаагаар борлуулалтын процессын асуудалтай талбарууд болон үйлчлүүлэгчидтэй харилцах шилдэг туршлагууд, арга замыг тодорхойлох, хяналт шинжилгээ хийхээс эхлээд ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ур чадварын өөрчлөлтийн динамикийг бүртгэх боломжийг судалж гаргалаа. Борлуулалтын процесс, үйлчилгээний стандартыг хэрэглэгчийн нүдээр гаднаас нь харах (боломжтой худалдан авагчийн нүдээр) нь систем дотроос илт харагдахгүй байгаа үйлчилгээний дутагдал, буруу тооцооллыг тодорхойлох боломжийг олгодог.