Азийн сангаас 2021-2024 онд “Монгол улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дижитал Бизнес-бизнесийн платформоор дамжуулан дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд B2B дижитал платформыг хөгжүүлж Монгол улс дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дижитал ур чадварын үнэлгээ”-г хийж гүйцэтгэлээ. Уг үнэлгээ нь Монгол улс дахь хот хөдөөгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дижитал ур чадварын түвшнийг тодорхойлж, тэдний одоогийн бизнесийн онлайн хэрэглээ, технологийн хүртээмжтэй байдал зэргийг судлан, В2В платформын хэрэгцээг тодорхойлох зорилготой байсан.
Уг судалгааны ажлын хүрээнд Эм Эм Си Жи ХХК-аас дараах ажлуудыг хийсэн. Тухайлбал, үнэлгээний арга аргачлалыг боловсруулах, мэдээлэл цуглуулах судлаач нарыг бэлтгэн сургах, судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээлэл оруулах, мэдээллийг боловсруулах болон үнэлгээ, дүн шинжилгээ хийж, тайлан болон зөвлөмжүүдийг Англи, Монгол хэл дээр боловсруулсан. Тоон судалгаанд хот хөдөөгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 262 бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг онлайн болон утсаар хамруулж, 2 удаагийн фокус бүлгийн ярилцлага, холбогдох талуудын гүнзгийрүүлсэн ярилцлагыг хийсэн.