МУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гаднын хөрөнгө оруулалттай томоохон байгууллагууд болон групп компаниуд өөрийн нэр хүндийг олон нийт болоод үйл ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар оролцогч талуудын дунд ямар түвшинд байгааг хэмжих судалгааг сүүлийн үед тогтмол давтамжтайгаар хийлгэх болсон.
Бид энэ удаад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт тэргүүлэгч групп компанийн талаарх олон нийтийн санаа бодол, нэр хүндийг тодорхойлох судалгааны төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Судалгаагаар захиалагч байгууллагын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт, өнгөрсөн хугацаанд бүрдүүлсэн эерэг, сөрөг имиж, давуу сул тал, олны анхаарлын төвд буй мэдээллийн талаарх хандлага зэргийг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гол өрсөлдөгчидтэй харьцуулан тодорхойлсон. Байгууллагын нэр хүндийг тодорхойлохын тулд үйл ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар оролцдог бүхий л талуудыг хамруулж, “360 ГРАДУСЫН ҮНЭЛГЭЭ”-г хийдэг.
Судалгаанд захиалагчийн үйл ажиллагаа явуулж буй газар нутагт амьдарч буй иргэд болон бусад байршилд амьдарч буй иргэд, Улаанбаатар хотын иргэдийн төлөөллийг хамруулсан бөгөөд уул уурхай, хүнд үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгчид өгч буй үнэлгээг нэгтгэсэн индексээр илэрхийлсэн. Мөн байгууллагын нэр хүндийг өсгөхөд нөлөөлдөг 30 хүчин зүйлийг тодорхойлж, аль хүчин зүйлийг нь PR гол чиглэл болгож олон нийтэл сурталчлах, аль хүчин зүйлсийг нэн тэргүүнд сайжруулах, аль хүчин зүйлсийг түр орхиж болохыг нарийвчлан үнэлсэн.