Байгууллага зах зээлд оршин тогтнох, зах зээл дээр амжилттай ажиллах нэг гол хүчин зүйл нь байгууллагын ажилтан билээ. Байгууллагуудын хувьд өөрийн байгууллагад чадварлаг боловсон хүчин татах, одоогийн ажилтнуудаа урт хугацаанд хадгалж үлдэх нь хүний нөөцийн хувьд чухал асуудал байсаар ирсэн.
Эм Эм Си Жи компани нь 2018 оноос эхлэн хүний нөөцийн чиглэлийн судалгааг хөгжүүлж ирсэн бөгөөд 2019 оноос олон улсын загвар дээр суурилсан Organization Heart Metric буюу Байгууллагын соёл, бүтээмжийн судалгааг хөгжүүлсэн. Уг судалгааны гол онцлог нь бусад хүний нөөцийн судалгаатай харьцуулахад харьцангуй өргөн цар хүрээг хамардаг бөгөөд зөвхөн ажилтны сэтгэл ханамж бус, ажилтнуудын байгууллага дах оролцоо, үнэнч байдал, байгууллагын зорилго, үнэт зүйлсээ хэрхэн ойлгож түүнд хувь нэмрээ хэрхэн оруулдаг гэж үздэг, байгууллагад ямар соёл тогтсон, соёлыг удирдах болон гүйцэтгэх түвшинд хэрхэн харж байгааг харах боломжийг олгодогоороо онцлогтой. Байгууллын соёл, бүтээмжийн судалгааг жилд нэг удаа тогтмол хийлгэж хүний нөөцийн нөхцөл байдлаа ойлгож хэмжиж байх нь байгууллагын цаашдын хөгжил, ирээдүйд чухал ач холбогдолтой юм.
Бид байгууллагын соёл бүтээмжийн судалгааг боловсролын салбарт хийж гүйцэтгэхдээ онлайнаар мэдээлэл цуглуулах CAWI аргачлал болон ганцаарчилсан ярилцлагын аргыг хослуулан ашигласан. Онлайнаар мэдээлэл цуглуулахдаа судалгааны урт болон, судалгааг бөглөсөн төхөөрөмжийн давхардал, асуулгын бөглөлтийн локик шалгалтуудыг хийсэн. Тоон судалгаанд нийт багш, ажилтнуудын 90 хувийг хамруулсан. Судалгааны үр дүнд цаашид хүний нөөц болон ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хүрээнд ямар ажлууд хийгдэх шаардлагатай болохыг тодорхойлж өгсөн.