Хайпермаркет, супермаркетын хувьд үйлчлүүлэгчдийнхээ зан төлөв, хандлага, сэтгэл ханамжийг тогтмол хэмжиж судалж байх нь одоогийн үйлчлүүлэгчдийг хадгалах, шинээр үйлчлүүлэгчдийг татахад чухал үүрэгтэй. Ковид-19-н улмаас иргэдийн худалдан авалт хийдэг зан төлөв, үйлчлүүлдэг хандлагад тодорхой өөрчлөлтүүд гарч, мөн энэ салбарын өрсөлдөгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь судалгаа хийх шаардлагыг улам нэмэгдүүлж байна.
Хайпермаркетаар үйлчлүүлэгчдийн зан төлөв, Ковид-19 үйлчлүүлэгчдийн худалдан авалтын зан төлөвт хэрхэн нөлөөлсөн, мөн хайпермаркетын брэндийн имиж, брэндийн имижийн чухалчилдаг хүчин зүйлсийг тодруулахад уг судалгааны зорилго чиглэгдсэн. Мөн уг судалгаа 2 дах жилдээ хийгдсэн бөгөөд өмнөх оны үр дүнтэй харьцуулан тайлан бичигдсэн юм. Судалгааны үр дүнгээс харахад Ковид-19-н нөлөөгөөр иргэдийн бараа бүтээгдэхүүн худалдан авах хандлага, зан төлөвт өөрчлөлт орж байгаа бөгөөд ялангуяа дархаа дэмжих, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн, эко бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог болжээ.