Сүүлийн нэг жилийн хугацаанд блокчэйн, цахим мөнгө, криптовалют, койн гэх ойлголтууд хүчтэй яригдаж, иргэд ч энэ талаар сонирхох болсон билээ. 2021 оны 10 сарын байдлаар дэлхий дээр Coinmarketcap.com сайт дээр бүртгэлтэй 8300 койн, токен байгаа бөгөөд Монгол улсын хувьд одоогийн байдлаар дотоодын 4 крипто арилжааны бирж дээр дотоодын 6 токен арилжаалагдаж байна. Энэхүү зах зээлийн талаарх иргэдийн хандлага, ойлголт, хэрэглээг тодруулах судалгааг хийж хийж гүйцэтгэлээ.
Санхүүгийн зах зээл болон Криптовалютын талаарх ойлголт хандлагыг тодруулахын тулд тоон болон чанарын судалгааны аргачлалыг хослуулан ашигласан. Тоон судалгааны хүрээнд 16-59 насны нийт 1000 иргэнийг CATI буюу утсаар мэдээлэл цуглуулах аргачлалаар хамруулсан. Мөн тоон судалгаанд койн худалдаж авч үзээгүй, койн худалдаж авч байсан ч арилжаанд идэвхитэй оролцдоггүй болон койны арилжаанд идэвхитэй оролцдог гэсэн 3 бүлгийг хамруулсан. Харин чанарын судалгааны хүрээнд 4 удаагийн 6 оролцогчтой онлайн фокус бүлгийн ярилцлагыг зохион байгуулсан.
Судалгааны үр дүнд иргэдийн кримпто валютын эерэг болон сөрөг ойлголт хандлагыг тодруулж, мөн өрсөлдөгч койны талаарх ойлголт, хэрэглээ хандлага, давуу сул талыг илрүүлж цаашид сайжруулах шаардлагатай хүчин зүйлсийг тодорхойллоо.