Үндэсний хэмжээнд 2200 татвар төлөгчийг хамруулсан сэтгэл ханамжийн цогц судалгааг хийж гүйцэтгэлээ. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд уялдуулан CAWI Интернэтэд (вэб-д) суурилсан онлайнаар мэдээлэл цуглуулах аргачлалыг ашигласан бөгөөд энэ нь МУ-ын бүх аймаг, сум, сууринд амьдарч буй татвар төлөгчдийг орон зайн хязгаарлалтгүйгээр, богино хугацаанд судалгаанд хамруулах боломжийг олгосон.
Татвар төлөгчдийн татварын боловсролыг тодорхойлохдоо KAP Survey Model (Knowledge, Attitudes, and Practices) ашигласан бол татварын үйлчилгээ дэх татвар төлөгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлохдоо 11 бүлгийн 84 дэд үзүүлэлтээр тодорхойлсон.
Татварын төлөгчдийн сэтгэл ханамжийг тасралтгүй хэмжих нь дараах ач холбогдолтой байдаг. Үүнд:
- Татвар төлөгчдийн сегмент тус бүрд ямар үйлчилгээ илүү чухал болох, ямар үйлчилгээнд сэтгэл ханамж бага байгаа болох, ямар асуудлууд бухимдуулдаг болохыг мэдэх боломжтой. Ингэснээр цаашид татвар төлөгчдийн сэтгэл ханамжийг сайжруулах чиглэлүүдийг тодорхойлж өгдөг.
- Татвар төлөгчдийн зан төлөв, хүсэл шаардлага хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх боломжтой.
- Татвар төлөгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээг татвар байгууллагын дотоод сургалтын процесс, KPI үзүүлэлттэй холбож өгснөөр цаашид хэрэгжүүлэх ажлууд нь хэр үр өгөөжтэй, ямар үр дүнд хүнд хүрсэн болохыг хэмжих боломжтой болно.
Татвар төлөгчдийн хувьд татварын байгууллагын цахим шилжилттэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд шинээр нэвтрүүлсэн цахим үйлчилгээнүүдэд илүү сэтгэл ханамжтай байна.