Манай компани цахим санхүүгийн үйлчилгээ буюу цахим банкны аппликейшн болон цахим зээлийн аппликейшн хэрэглэгчдийн зан төлөв сэтгэл ханамжийн судалгааг банкны брэндийн судалгааны хамт хийж гүйцэтгэлээ. Үүний үр дүнд банкуудын брэндийн имиж, өрсөлдөх чадвар зэргийг хэмжсэн ба Улаанбаатар хотын банкаар үйлчлүүлэгчид цахим санхүүгийн үйлчилгээ хэрэглээний хувьд ямар ялгаатай зан төлөвтэй болохыг тодорхойлж, одоогийн цахим санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшнийг хэмжлээ.
Уг төслийн хүрээнд чанарын болон тоон судалгааг зохион байгуулсан. УБ хотын 9 дүүргээс 600 гаруй иргэнийг хамруулсан тоон судалгаа мөн 3 фокус бүлгийн ярилцлага зохион байгууллаа.