Барилгын төсөл нь ихээхэн хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг бөгөөд хэрэв буруу байршилд, буруу төсөл хэрэгжүүлбэл санхүүгийн хүндрэлд орох эрсдэлтэй. Тэр дундаа худалдаа, үйлчилгээний барилгын төсөл нь эрсдэл өндөртэй байдаг.
Бид барилгын салбарт туршлагатай төсөл хэрэгжүүлэгч Мастер групп компанитай хамтран худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлага, тохиромжит талбайн хэмжээ зэргийг нарийвчлан тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэлээ.
Судалгаанд хүнс, гэр ахуй, гоо сайхан, хувцас, ресторан хоолны газар зэрэг худалдаа, үйлчилгээний 150 гаруй бизнес эрхлэгч хамрагдсан ба 20 байгууллагуудтай гүнзгийрүүлсэн ярилцлагыг хийж талбайн тохижилтод шаардагдах нэмэлт шаардлагуудыг нарийвчлан тодорхойлсон юм.