Төрөлт буурч байгаатай холбоотойгоор гэрийн тэжээвэр амьтдын бүтээгдэхүүний зах зээл Хятад хурдацтай нэмэгдэж байгаа. Хятадын гэрийн тэжээвэр амьтдын бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэхэд Нэг хүүхэдтэй байх бодлогын үед төрсөн Millennial болон Gen-Z үеийнхэн гол нөлөөг үзүүлж байна. Хятадын залуу гэр бүлүүдийн хувьд хүүхэдтэй болох хандлага нь өмнөх үеийнхнээсээ ч буурч байна. Түүний оронд гэртээ нэг болон түүнээс дээш тооны “үслэг хүүхэд” тэжээж сэтгэл зүйн хэрэгцээгээ хангахыг илүүд үзэж байна. Хятад улсад 190 сая гэрийн тэжээвэр амьтан байгаа бөгөөд зах зээлийн хэмжээ жилд 200 тэрбум юань (31.5 тэрбум ам.доллар)-аас даваад байна. Хамгийн их худалдан авдаг бүтээгдэхүүн нь муур, нохойны бэлэн хоол “staple food” байдаг. Саятнуудын тэжээдэг амьтан нь нохой, нохой тэжээдэг хүмүүсийн 80% нь дээд боловсролтой. Хятадууд шар хүрэн өнгөтэй (ginger-colored) муур тэжээх дуртай. Нийт саятнуудын 22% нь жилд гэрийн тэжээвэр амьтандаа 10,000 мянгаас дээш юань (4.6 сая төгрөг)-ийг зарцуулдаг (100 мянган төгрөг буюу 220 орчим юаниар мууртаа хувцас авч өгч чадах л юм байна).
https://www.statista.com/topics/9031/pet-industry-in-china/#topicHeader__wrapper