“Accenture Chinese Consumer Insights 2022” тайланд Хятадын хэрэглэгчдийн таван шинэ хандлагыг онцолсны дотор “бид биш би” хэрэглээний хандлагыг онцолжээ. Хятад хүмүүст гэр бүл амьдралын чухал хэсэг хэвээр байгаа. Гэсэн хэдий ч Хятад гэр бүлүүд цөөн ам бүлтэй болж байгаа, гэр бүлийн гишүүн бүр өөрсдийн хэрэглээндээ хувийн шийдвэр гаргах эрхтэй болж байгаа, бүтээгдэхүүний сонголт ихтэй болсон нь “бидэнд” бус “өөртөө” зарцуулах хандлагыг бий болгож байна. Нэн чухал хэрэгцээний бус зүйлсийн хэрэглээ зардлын гол хэсэг, хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх арга зам болжээ. Энэ төрлийн зүйлсэд зарцуулах хандлага 2013 онд 45% байсан бол 2021 онд 56% болж нэмэгджээ. Сарын 20 мянган юань болон түүнээс дээш орлоготой хэрэглэгчдийн 70-аас дээш хувь нь нийгэмд эзлэх байр сууриа харуулах зүйлсийг худалдан авахад бэлэн байна.
https://www.accenture.com/_acnmedia/PDF-174/Accenture-Chinese-Consumer-Insights-2022.pdf
Уг тайланд Хятадын хэрэглэгчдийн байгальд орчинд ээлтэй, хаягдалгүй хэрэглээний хандлагыг мөн онцолжээ. Үйлчлүүлэгчид хоолны газарт хоол үлдээж хаягдаж буй байдалд ихээхэн санаа зовнидог болсонтой холбоотойгоор Нанжин хотын хоолны газрууд “хагас таваг” хоол, нэг хүний хоол, нэг хүний халуун тогооны хоолыг санал болгодог болжээ (Nanjing Daily, 2021 оны 12 дугаар сар).
http://www.njdaily.cn/news/2021/1202/3945146298688778487.html