Wolfberry буюу Goji berry Хятадын уламжлалт анагаах ухааны гол түүхий эдийн нэг. Орчин үед, ялангуяа залуу эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний хэрэглээнд энэ жимсний цай голлох байр суурийг эзэлж байна. Хятад бүсгүйчүүд хэрэв боломжтой бол бүхий л сарын турш, мөнгө багатай бол сарын тэмдгийн үед болон дараа уудаг. Хатаасан жимс болон улаан чавгатай цайг мөсөн чихэр (rock sugar)-тэй хамт хэрэглэдэг.
https://www.hwcmagazine.com/recipe/goji-berry-red-dates-herbal-tea/
Rakuten Insight-ийн 2019 оны 11 сард хийсэн судалгаанаас харахад энергийн болон эрүүл мэндийн ундаа (functional beverage) хэрэглэж үзсэн Хятад эмэгтэйчүүдийн 32.3%, эрэгтэйчүүдийн 41% нь долоо хоногт хэд хэдэн удаа хэрэглэдэг байна.