Барилгын төсөл нь ихээхэн хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг ба хэрэв буруу байршилд, буруу төсөл хэрэгжүүлбэл санхүүгийн хүндрэлд орох эрсдэлтэй. Тэр дундаа худалдаа, үйлчилгээний барилгын төсөл нь эрсдэл өндөртэй байдаг.
Бид барилгын төсөл хэрэгжүүлэгч компанитай хамтран худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх боломжит хэрэглэгчдийг тодорхойлж, тэдний худалдан авах зан төлөв, амьдралын хэв маягийг ойлгох замаар хэрэгцээтэй үйлчилгээний төрлийг тодорхойлон ажиллалаа.
Хотхоноосоо гаралгүйгээр хэрэгцээт үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн концептыг боловсруулсан ба тухайн байршлын ойр орчимд хамгийн их дутагдалтай байдаг хүүхдэд зориулсан тоглоом, үйлчилгээний төв болон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төвийг хотхоны оршин суугч бүх насныханд зориулсан нэгдсэн коммюнити танхимыг шийдэж өгөн тав тухтай амьдрах боломжийг бүрдүүллээ.