Монгол инженерүүд Монголын уламжлалт ахуй соёлыг орчин үеийн амьдралын хэв маяг, технологийн дэвшилтэй хослуулан МОНГОЛ ГЭР, МОДУЛЬ ХИЙЦЛЭЛТЭЙ УГСАРМАЛ ГЭР, DOME ГЭР-ийг үйлдвэрлэдэг болжээ.
Үндэсний үйлдвэрлэгч “Орд Гэр” ХХК-ийн захиалгаар хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх судалгааг хийж гүйцэтгэлээ.
Уг судалгаанд томоохон жуулчны баазууд, амралтын газрууд, хувь хүн, гэр экспортлогч компаниуд зэрэг олон оролцогч талуудын саналыг авч одоо байгаа бүтээгдэхүүнийг сайжруулах, хэрэглэгчдэд илүү тав тухтай байхад анхаарах зүйлс болон зорилтот сегментийг тодорхойллоо.
Мөн Монгол гэрийг экспортлох боломж, экспортын зах зээлийн хэмжээг тооцоолсон ба 2020-2021 оны Монгол гэрийн экспортын зах зээлийг судлахад Канад болон Франц улсууд руу 940 мянган ам.долларын гэр экспортолсон байна.