Хүүхдийг Ивээх Сангаас НҮБ–ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд “Насанд хүрэгчдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадал”-ын судалгааг Эм Эм Си Жи ХХК гүйцэтгэлээ.
Судалгаагаар насанд хүрэгчдийн 1) хүүхдийн хүмүүжлийн талаарх хандлага; 2) хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдлэг, хандлага, дадал; 3) хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодруулсан.
Судалгааны зарим үр дүнгээс дурдвал:
- Насанд хүрсэн 10 хүн тутмын 5 нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана, хэнд, хэрхэн хандах талаар үнэн зөв мэдлэгтэй байна.
- Сүүлийн нэг жилийн хугацаанд хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг мэдсэн дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд үүнийхээ шалтгааныг хаана, хэнд хандахаа мэдэхгүй байсан, бусдын асуудалд оролцохыг хүсээгүй гэжээ.
- 10 хүн тутмын зөвхөн 1 нь л насанд хүрсэн бүх хүн хүүхэд хамгааллын үүрэг хүлээдэг гэж үзэж байна.
- Хүүхэд хамгааллын мэдлэг нь судалгаанд оролцогчдын насны бүлэг, амьдарч буй байршил, боловсролын түвшин, гэрлэлтийн байдал зэргээс хамааран ялгаатай байна.