Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд зохион байгуулсан “Чи ганцаараа биш” уриа доор “Бүү нуугаарай, бүү нуугдаарай” сошиал нөлөөллийн ажлын үр дүнг хэмжих зорилгоор хөндлөнгийн үнэлгээ, судалгааг хийж гүйцэтгэлээ.
Уг судалгааны арга зүй, загвар болох “Зар сурталчилгаа, олон нийттэй харилцах ажлын стратеги боловсруулах, нөлөөллийн ажлын мониторинг хийх Co-Creation” олон улсын цогц загварыг сонгон авч, нийт 3 үе шаттайгаар зохион байгуулсан. Үүнд:
- Эхний үе шатад нөлөөллийн ажлын стратегийг гаргах зорилгоор зорилтот бүлгийн 12-18 насны охидыг хамруулсан тоон болон чанарын судалгаануудыг зохион байгуулсан.
- Дунд үе шатад нөлөөллийн ажлын контентуудын урьдчилсан туршилт судалгааг хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ урьдчилан бэлдсэн постер, видео зэргийг нөлөөллийн ажил эхлэхээс өмнө туршиж, үнэлгээ хийж, сайжруулах зөвлөмж боловсруулсан.
- Сүүлийн үе шатад нөлөөллийн ажил зорилтот бүлэгт хүрсэн эсэхийг хэмжих зорилгоор барианы судалгааг хийж, суурь судалгааны үр дүнтэй харьцуулахаас гадна урд өмнө нь хүүхэд хамгааллын салбарт хэрэгжиж байсан ижил төстэй нөлөөллийн ажлуудад үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж боловсруулсан.