Үүрэн холбооны салбарын байгууллагын соёл бүтээмжийн судалгааг амжилттай зохион байгууллаа. Тоон судалгааны хүрээнд нийт ажилтан албан хаагчдын 70-аас дээш хувь хамрагдсан. Бидний хувьд байгууллагын дотоод соёлын судалгааг зохион байгуулахын өмнө ажилтнуудад судалгааны ач холбогдол, зорилгыг таниулан сурталчлах ажлыг зохион байгуулдаг бөгөөд нь энэ нь оролцоог нэмэгдүүлэх сайн нөлөө үзүүлдэг. Чанарын судалгааны хувьд нийт 40 ажилтан албан хаагчтай ганцаарчилсан ярилцлагыг зохион байгуулсан бөгөөд уг судалгаа нь илүү гүнзгийрүүлсэн дата, нарийн учир шалтгааныг гаргаж ирэхэд тусалдаг.
Судалгааны хүрээнд ерөнхий 6 төрлийн анализ шинжилгээг хийдэг бөгөөд энэ удаа ажилтны байгууллагаа бусдад санал болгох байдал буюу eNPS (employee Net Promotor Score) үнэлгээний талаар товч мэдээлэл хүргэе. Уг индексийг тооцохдоо байгууллагаа бусдад санал болгодог бүлгийн ажилтнуудын эзлэх хувиас байгууллагаа бусдад санал болгодоггүй бүлгийн хувийг хасаж тооцдог. eNPS оноо нь сөрөг гарах нь байгууллага уг үзүүлэлтийг сайжруулах шаардлагатайг илэрхийлдэг бөгөөд 0-29 хооронд байвал “боломжийн” 30-49 хооронд байвал “Сайн”, 50-аас дээш байвал “маш сайн” түвшинд байна гэж үздэг. Perceptyx байгууллагаас хийсэн eNPS судалгаагаар мэдээлэл технологийн салбарын дундаж 2022 оны байдлаар 22 байжээ.