Хэрэглэгчдийн сэтгэл ханамж гэдэг нь үйлчилгээний чанарыг илтгэх чухал шалгуур үзүүлэлтийн нэг юм. Иймд, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй компани бүр хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг тогтмол хэмжсээр байна.
Энэ удаад бид жилээс жилд улам өргөжиж буй хүн бүр өөрийн хүсэл, сонирхолд нийцсэн контентоо хүссэн үедээ хүлээн авах боломжийг олгосон IPTV салбарын сэтгэл ханамжийн үнэлгээг хийлээ.
Судалгааны ажлын хүрээнд Монголын IPTV-ийн зах зээлийн томоохон тоглогч компаниудын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг үнэлж, өрсөлдөгчөөсөө ялгарах үзүүлэлт болон үйлчилгээ авахад тулгардаг хүндрэл, бэрхшээлийг илрүүлэн цаашдын үйлчилгээний процессыг хялбаршуулах, сайжруулах мэдээллээр ханган ажиллаа.