Агаарын бохирдлын нөлөөллийг бууруулахын тулд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2019 оноос хойш эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй Монгол гэрийн “Халаалт, Дулаалга, Агаар сэлгэлтийн (ЧИП) багц” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК нь Монгол гэрийн “Халаалт, Дулаалга, Агаар сэлгэлтийн багц (ЧИП)” төслийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлсэн нөлөөллийг үнэлэх судалгааны ажлыг хийж, агаарын бохирдлын эсрэг ажилд өөрсдийн хувь нэмрийг орууллаа.
Уг багцыг суурилуулсан өрхийн гэрийн дотоод орчин сайжирч, цэвэр, тав тухтай орчин бий болж, өрхийн гишүүдийн сэтгэл зүйн байдал, гэр бүлийн харилцаа, эрүүл мэнд, аюулгүй байдал сайжирсан байна. Үүнээс гадна өрхийн эдийн засаг, гэрийн ажилд зарцуулдаг цаг хугацаанд хэмнэлтийг бий болгож байна.