Төрийн аудитын байгууллагын ажилтан, албан хаагчид байгууллагынхаа эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, соёлоо хэрхэн хардаг мөн байгууллагын дотоод уур амьсгал, ажилтны сэтгэл ханамж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлоход уг судалгааны зорилго чиглэгдсэн. Судалгааны хүрээнд Үндэсний аудитын газар, нийслэл, аймгийн төрийн аудитын газрын ажилтан албан хаагчдын 70-аас дээш хувь хамрагдлаа. Мөн чанарын судалгааны хүрээнд нас, хүйс, ажилласан жил, албан тушаалаар ялгаатай бүх төрлийн оролцогчдыг хамруулсан ганцаарчилсан ярилцлага судалгааг хийж гүйцэтгэсэн.
Судалгааны хүрээнд ерөнхий 6 төрлийн анализ шинжилгээг хийдэг бөгөөд энэ удаа байгууллагын бүтээмжийн индекс буюу Organizational productivity index (OPI)-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. Уг индексийг доорх 4 дэд бүлгийн хүрээнд тооцдог.
- Зорилго, стратеги /Goal and strategy/
- Ажилтны оролцоо, хандлага /Engagement/
- Манлайлал /Leadership/
- Байгууллагын чадавх /Organizational capability/
Байгууллагын бүтээмжийн индексийг тооцсоноор байгууллагын үйл ажиллагааны аль хэсэгт асуудал байгаа, түүнийг хэрхэн сайжруулах шаардлагатайг тодорхойлж өгдөг. Судалгааны бүхий л үр дүн бүх төрлийн сегментээр гардаг учир байгууллага судалгааны үр дүнг нарийвчлан үзэх боломжийг олгодог. Байгууллагын соёл, сэтгэл ханамж, бүтээмжийн судалгааг жилдээ хамгийн багадаа нэг удаа хийлгэж, дотоод үнэлгээ хийж байх нь оновчтой байдаг.