Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн захиалгаар “Монгол дах барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төсөлд хамрагдсан сургууль, цэцэрлэгийн дулаан, техникийн засвар, шинэчлэлтийн ажлын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг хэмжих судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Уг судалгааны хүрээнд төсөлд хамрагдсан 18, төсөлд хамрагдаагүй 4 сургууль, цэцэрлэгийн түүвэрлэн тэдгээр сургуулийн сурагч, багш, эцэг эх, удирдлага, албан хаагчдаас тоон болон чанарын судалгааны ярилцлага хийж гүйцэтгэлээ. Ярилцлагаар төсөлд хамрагдсанаар сургууль цэцэрлэгийн орчинд гарсан өөрчлөлт, сурагчдын сэтгэл зүй, зан төлөв, сурлагад гарсан ахиц дэвшил, эрүүл мэндэд гарсан өөрчлөлт, багш нарын ажлын бүтээмж, эрүүл мэндэд үзүүлсэн нөлөөг тодруулав. Мөн өрхийн ажил эрхлэлт, орлогод гарсан өөрчлөлтийг хэмжлээ.
Нөгөө талаас сургууль, цэцэрлэгийн зардалд хэрхэн нөлөөлснийг хэмжих зорилгоор 2015-2021 оны түлш, халаалтын зардлын мэдээнд үндэслэн судлав.